Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин” бүрдүүлэх арга хэмжээний тухай 2023 оны дөрөвдүгээр албан даалгавар, 2023 оны 77 дугаар тушаал болон Хамгаалалтын захиргааны даргын 2023 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Сийлхэмийн нурууны БЦГ-ын “А” хэсэгт дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэв.
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилгоор хамгаалалтын захиргаанаас ажлын хэсэг гарган Сийлхэмийн нурууны БЦГ-ын “А” хэсгийн Хар ямаат, Шар Ямаат, Алтай таван богдын БЦГ, Талдагийн их уул, Их Ойгор орчимд томилолтоор ажиллаж, ажиглалт мониторинг хийж, байгаль хамгаалагч нарын ажил үүрэгтэй танилцаж, нутгийн ард иргэдэд санамж материал тарааж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгууллаа.
Германы сэргээн босголт зээлийн банк KFW, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлж буй Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслөөс олгосон автомат камеруудыг албан хэрэгцээнд ашиглаж Сийлхэмийн нурууны БЦГ-ын “А” хэсэг, Алтай таван богдын байгалийн цогцолборт газар, Талдагийн их уул, Их Ойгор орчимд аргаль хонь, янгир ямаа, цоохор ирвэсийн тоо толгойг, байршил, хил дамнасан байдлыг тогтоох зорилгоор 20 цэгт автомат камер байрлуулж судалгааны ажлыг байгаль хамгаалагч болон нутгийн ард иргэдийн хамт хийж хэрэгжүүлж байна.