Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2030 он хүртэл хэрэгжүүлэх “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр нь Монгол Улсад нүүрлээд буй цөлжилт, цаг уурын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх экологийн өндөр ач холбогдолтой төсөл юм.
Уг төслийн хүрээнд Баянхонгор аймгийнхан 2022 онд 211 000 гаруй мод тарьсан бол энэ онд 600 000 мянган мод тарьж, усалгаа арчилгааг хийхээр бэлтгэл ажлыг хангаж буй талаар албаныхан мэдээллээ.