Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд Сэлэнгэ аймаг 20 сая ширхэг тарьц суулгац тарихаар гэрээ байгуулсан.
Эл ажлын хүрээнд “Тарьц, суулгац нийлүүлэгч аймаг” байх зорилго тавьж, 1497 га талбайд 3.7 сая ширхэг мод тарьж, 3.2 сая ширхэг тарьц суулгацыг зах зээлд нийлүүлсэн талаар БОАЖЯ-аас мэдээллээ.