ЦХХХ-ны сайд Ц.Учрал авлигын эсрэг шилэн ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 10325 зээлээс 8993 хуулийн этгээдэд хамаарах 169.7 тэрбум төгрөгийн өртэй гэх мэдээлэл ил тод боллоо.
Ил тод мэдээлэл өр багасгах хөшүүрэг болж, өгөрсөн 7 хоногт 95 иргэн, хулийн этгээд 461.7 сая төгрөгийн зээлээ эргүүлэн төлсөн байна. ХААДС-гийн мэдээллийг ил болгосноос хойших хугацаагаар авч үзвгл нийтдгэ 694,6 сая төгрөг эргэн төлөгдөөд байгаа юм. ХАА-г дэмжих сангаас зээл авсан нийт 10325 компани, иргэн, байгууллагын мэдээллийг 100 хувь ил болгохоор ажиллаж байна” гэв.