Бразилийн загвар өмсөгч Жизель Бундхен “International Green Awards” шагналын байгальд ээлтэй алдартнаар тодорсон тухай “NY Daily News” мэдээлжээ. Өдгөө 31 настай тэрбээр экологи, байгаль орчныг хамгаалах олон төсөлд оролцож, НҮБ-ын Байгаль орчныг хамгаалах хөтөлбөрийн сайн дурын элч болсон билээ. Пол Маккартни, Леонардо ди Каприо, Дон Чидл, Камерон Диаз тэргүүтэй оддыг ардаа орхин уг шагналыг хүрт сэн тэрбээр “Би жижигхэн хотод, байгальд ойр өссөн.
Бидний хойч ирээдүйд ч тийм боломж олдоосой гэж хүсдэг” хэмээн Их Британийн нийслэл Лондонд болсон шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн байна. Жизель Бундхен Амазонк мөрөнд далан босгохыг эсэргүүцсэн хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Байгаль орчин, экологийн төлөө тэмцэж, энэ салбарт амжилт гар гасан хувь хүмүүс, бай гууллагад олгодог “International Green Awards” шагналын хүрээнд 2005 оноос байгальд ээлтэй алдартныг шалгаруулж байгаа юм.
Х.ОД