Кот-д'Ивуарын Ерөнхийлөгч асан Лоран Гбагбод холбогдох хэргийг Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлсэн тухай AFP мэдээлжээ. Тэрбээр шүүх хуралд оролцохоор Роттердамд хүрэлцэн ирсэн гэнэ. Лоран Гбагбогийн өмгөөлөгчид түүнийг баривчлан шүүж байгаа нь хууль бус зүйл, энэ бүхэн Кот-д'Ивуарт үүсээд буй нөхцөл байдлыг улам хурцатгаж, хагарлыг дэвэргэнэ хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус улсад болсон сонгуулийн дүнгээр сөрөг хүчний намын тэргүүн Алассан Уаттара ялалт байгуулсан билээ. Үүнийг тэр үед Ерөнхийлөгч байсан Лоран Гбагбо хүлээн зөвшөөрөөгүйн улмаас хагарал гарч, 3000 гаруй хүн амиа алдсан юм.
Х.ОД