Хүүхэлдэйн театрын хамт олон 75 жилийн ойн баяраа тохиолдуулан орон нутгийн багачуудтай уран бүтээлээрээ уулзаж байна. Тэд энэ сарын 10, 11-нд Дорнод аймгийн цэцэрлэгийн багачуудад зориулан “Чоно ба долоон ишиг”, “Тэнэг бяцхан хулгана” хүүхэлдэйн жүжгээ тоглосон бол өнөөдөр, маргааш 6-13 насныханд “Алтан залаат азарган тахиа”, “Одноос төрсөн ханхүү” зэрэг бүтээлээ толилуулах нь. Харин дөрөвдүгээр сарын 15-17-нд Сүхбаатар аймгийн хүүхэд багачуудтай уулзахаар төлөвлөжээ. 2-5 насныханд зориулсан жүжгээ Баруун-Урт сумын цэцэрлэгүүдэд толилуулах бол сурагчдынхыг “Жаахан шарга” театрт өдөрт гурван удаа тоглохоор хуваарь гаргажээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл