Ливийн удирдагч агсан М.Каддафийн охин Аиша ливичүүдэд хандан Шилжилтийн үндэсний зөвлөл болон түр Засгийн газрыг унагахыг уриалсан тухай АР мэдээлжээ. Эцгийнхээ нас барснаас хойш 40 хоногийн дараа тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна. Өнгөрсөн есдүгээр сард Аиша мөн ийм утгатай мэдэгдэл хийсний дараа Алжирын эрх баригчид түүнийг эх орноосоо гаргаж магадгүйг анхааруулсан билээ.