Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэлд ашиглах зорилгоор Ус, цаг уур, орчны шинжилгээний газартай гэрээ байгуулан, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг өдөр, долоо хоног, сарын хугацаагаар авч ажилладаг.
Нийслэлийн нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 9, 10-нд цас орохтой холбогдуулан тохижилт үйлчилгээний байгууллагуудын машин техникийн бэлтгэл ажлыг хангуулах, аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ-дыг цас цэвэрлэгээнд оролцуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК, гэрээт аж ахуй нэгж, байгууллагуудаас зам талбайн нийт 900 гаруй үйлчлэгч, тусгай зориулалтын 120 машин техниктэйгээр зам талбайд ажиллахад бэлэн байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаанд зарцуулах давс, бодисын нөөц хангалттай байна.