Ливаны газар нутгаас Израилийн умард хэсэг рүү пуужингаар харвасан тухай ВВС дамжуулав. Энэ үеэр хүн бэртэж гэмтээгүй ч эдийн засгийн хохирол учруулсан хэмээн Израилийн эрх баригчид мэдэгджээ. Из раилийн армийнхан ха риуд нь их бугаар гал нээсэн хэмээн зарим эх сурвалжид онцолсон байна. “Пуужингийн цохилтод хий хадгалдаг төхөөрөмж өртөж, түймэр гарсан. Хэргийн газарт гал түймэртэй тэмцэх албаныхан ажиллаж байна” хэмээн Израилийн Дотоод хэргийн сайд мэдэгдлээ. Ливан, Израилийн хилд 2009 оноос эхлэн ийм хэрэг гарах болсон билээ. Гаазын зурвас, арабын орнуудад хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг террорист бүлэглэл энэ хэргийг үйлдсэн байж магадг үй аж.