ӨМӨЗО Болгарын барилга, хот байгуулалтын салбарт 10 тэрбум юань буюу 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар тохирсон тухай “China Daily” мэдээлэв. Болгар-Хятадын бизнес форумын үеэр энэ тухай мэдэгдсэн бөгөөд ӨМӨЗО-ы 12 томоохон компанийн төлөөлөл болон Болгарын 50 бизнесмен гэрээ үзэглэжээ. ӨМӨЗО-ы Эдийн засгийн комиссын ерөнхий инженер Зан Шюдегийн хэлж буйгаар Болгарт эхний ээлжинд дагуул хот байгуулахаар тохирч, зураг төслийг гаргах ажлыг яаралтай эхлүүлэхээр шийдсэн байна. Түүнчлэн хоёр тал үйлдвэрлэлийн салбар болон усан үзэм, улаан буудайн тариалалтад хамтран ажиллахаар болжээ. Болгарын Софи хот дахь БНХАУ-ын элчин сайд Лу Юнмин, Болгарын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Цветан Сименов нар эдийн засгийн хамтын ажиллагааг урт хугацааных байх болно хэмээн мэдэгдэв.
Т.Жигүүр