Ирландын тэнгист осолдсон “Swanland” хөлгөөс Оросын далайчдыг аврах ажиллагаанд Их Британийн ханхүү Уильям оролцсон тухай АР уламжилжээ. Британийн тэнгисийн цэргийн хүчинд алба хааж буй тэрбээр нисдэг тэргээр далайчдыг аврах ажиллагаанд оролцсон аж. “Swanland” хөлөгт байсан найман хүний хоёр нь амьд үлдэж, нэг нь нас барсан, үлдсэн тав нь сураггүй болсон байна.