Цас орж, хаа сайгүй, шуурга тавьж байна. Өчигдөр оройны байдлаар Булган-Мөрөн чиглэл 0-88 дахь км замын зорчих хэсэгт нэлэнхүйдээ цасан бүрхүүл тогтсон байна. Мөн Говийн нутгуудад шороогоор шуурч, "газар тэнгэр нийлж" байна. Орхон-Булган чиглэл 11-20км-т 10-20см цастай цасан шуургатай байна. Тус газарт цасны машин-1, автогрейдр-2, үйлчилгээний машин-3, ита-4, замчин-14 давс, бодис цацах автогрейдр болон цасны машинаар зорчих хэсгийн цас цэвэрлэх ажил хийж байна. Мөн “Булган АЗЗА” ТӨХК 2. 0402 дугаартай Дархан чиглэлийн 321-290-р км-т цасны машинаар цас цэвэрлэх , 299-286-р км -т замын хөвөө зорчих хэсэг рүү шуурч хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэх ажлууд хийж байна.
Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын 64-65 дахь км-т замын зорчих хэсэгт тогтсон цасыг гараар цэвэрлэж байна. Харин Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн 62км буюу Баян даваанд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, цас хайлуулах бодис цацах ажлыг ИТА-1, Замчин-2, Үйлчилгээний зориулалттай авто машины жолооч-1, авто ачигч-1, нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. “Багануур АЗЗА” ТӨХК 5. А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын 0-21км-т цагаан давааны хэсэгт Автогрейдрээр цас түрж элс давсны хольц цацан ажиллаж байна. Автогрейдр-2, үйлчилгээний машин-2 Ита-2 замчин-8 ажиллаж байна.