Усны салбарын үндэсний чуулганы хүрээнд нэгдүгээр салбар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд төрийн болон төрийн бус байгууллага, ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид оролцож, асуудал шийдлээ ярилцлаа. Тухайлбал,
- Манай улсын 2022 оны усны тоо баримтын мэдээгээр 362 гол горхи, нуур тойром, булаг шанд ширгэсэн нь байгаль экологийн хүндрэлтэй байдал үүсгэж байна
- Саарал усыг ашиглах
- Усны үнийг бодитоор тогтоох
- Усны нөөц, усны чанарын мэдээллийн мониторинг, түүнийг дагалдах мэдээллийг санг бий болгох
- Монгол орны хэмжээнд усны нөөц, чанарын хяналт-шинжилгээний байнгын, тасралтгүй, шинэ дэвшилтэт технологид суурилсан сүлжээ байгуулах
- Усны салбарын мэргэжилтэн бэлтгэх шаардлага үүссэн
- Гүний усыг ашиглуулахгүй байхыг төр, түүний дэргэдэх байгууллагын түвшиндээ шийдвэрлэх шаардлагатай зэрэг асуудлыг хэлэлцлээ.