Өнөө шөнө Баян-Өлгийн нутаг, маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Маргааш өдөр Баян-Өлгийн хойд, Увсын зүүн, Завханы хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан бол шөнөдөө 13 хэм хүйтэн байна.
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -17...-22 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12...-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...-3 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар -3...-8 градус, бусад нутгаар -7...-12 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -9...-14 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнодын тал нутгаар +7...+12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +12...+17 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -12...-14 градус, бусад хэсгээр -7...-9 градус хүйтэн, өдөртөө +8...+10 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -13...-15 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -14...-16 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.