Төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр”-ийг Өмнөд Африкийн “Стандарт банк”-нд барьцаалан нийт 160.1 сая ам.долларын зээл авсан хэрэгт буруутгагдсан “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд уржигдар, өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хэлэлцэн шийтгэх тогтоолоо гаргаж байсныг бид цаг тухайд нь мэ¬дээлсэн билээ. Түүнтэй хамт “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын албыг 2007-2013 онд хашсан асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан, өдгөө “Коконат ойл” компанийн захирал албан тушаалтай Б.Мөнхжаргал, тус үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат, “Алтжин групп”-ийн захирал агсан Г.Алтангийн хүү Э.Сүрэн нарыг гэм буруутайд тооц¬сон билээ. Улмаар Ш.Батхүүд 10 жил хорих ял шийтгэж, “Эрдэнэт үйлдвэр”-т учруулсан 105 тэрбум, бусад аж ахуйн нэгжид учруулсан дөрвөн тэрбум гээд нийт 109 тэрбум төгрөгийг гар¬¬гуулан хохирогчоор тогтоогдсон аж ахуйн нэгжүүдэд олгохоор болсон юм. Мөн Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нараас дээрх үйлдвэрт учирсан хоёр тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулахаар болсон бөгөөд шүүх тэдэнд 14 сая төгрөгөөр тор¬гох ял оноосон. Ш.Батхүүтэй хамтарч хуурамч бичиг баримтаар Төрийн банкийг хохиросон гэм буруутай нь тогтоогдсон Э.Сүрэнд 35 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Тэгвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд шүүгдэгч Б.Мөнхжаргал, Э.Сүрэн, Г.Алтан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй бол¬гож, хохиролд “Жаст групп” компаниас гар-гуулахаар “Эрдэнэт үйлдвэр”-ээс нэхэмжилсэн 30 гаруй тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг үл хэрэгссэн байна. Өөрөөр хэлбэл, төрд учирсан хохирлыг анхан болон давж заалдах шатны шүүх үл ойшоо¬гоод зогсохгүй, анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон хүмүүсийг ч ца¬гаатгажээ. Үүнээс үзэхэд төрийн өмчит аж ахуйн нэгжид учирсан хохирол цаашид ч төлөгдөхгүй, татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн улсад тушаасан мөнгийг олон улсын арбитрын шүүхийн маргаанд зарцуулсан төлбөрт өгч барагдуулах бололтой. Уг нь анхан шатны шүүхээс Ш.Батхүүд 10 жил хорих ял шийтгэж, “Эрдэнэт үйлдвэр”-т учруулсан 105 тэрбум, бусад аж ахуйн нэгжийн дөрвөн тэрбум гээд нийт 109 тэрбум төгрөг гар¬гуулан хохирогчдод олгохоор болоод байсан. Мөн гэм буруутай гэж анхан шатны шүүх дүгнэсэн Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нараас “Эрдэнэт үйлдвэр”-т учирсан хоёр тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулж, 14 сая төгрөгөөр торгох ял оноосон билээ. Ш.Батхүүтэй хамтарч хуурамч бичиг баримтаар Төрийн банкийг хохироосон гэм буруутай нь тогтоогдсон Э.Сүрэнд 35 сая төгрөгөөр торгох ял шийтгээд байсныг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ш.БатЭрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлаас гаргалаа.