Оростой байгалийн хийн хэлэлцээр хийхдээ эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр буруутгагдаад буй Украины Ерөнхий сайд асан Ю.Тимошенкогийн төрсөн өдрийг тохиолдуулан түүнийг дэмжигчид Лукьяновскийн урьдчилан хорих байрын дэргэд концерт тоглов. Ю.Тимошенкод төрсөн өдрийн баяр хүргэхээр ирсэн хүмүүсийн дотор сөрөг хүчнийхэн, урлагийн одод ч байжээ. “Юлияд зориулсан цэцэг” хэмээх эл арга хэмжээний үеэр гадаад, дотоодын улстөрчдөөс Ю.Тимошенкод ирүүлсэн баярын мэндчилгээг уншин, дуу дуулж, хорих байрны гадна цэцгийн баглаанууд тавьсан гэнэ.