2023 оны гуравдугаар сарын 10-нд Даланжаргалан сумын ойролцоох “Талст дөл ХХК”-ийн жонш боловсруулах үйлдвэрийн хашаанд нэг тооны хар сүүлт зээр байна хэмээн сумын иргэн Н.Ням-Очир мэдээлэл өгсний дагуу тус газарт 2 хоног тандалт ажиглалт хийж, баяжуулах үйлдвэрээс урсан гарах бохир уснаас ундаалж байсан Монголын улаан номд орсон нэн ховор хар сүүлт зээрийн 2 настай бодгаль байсныг тогтоов.
ТХГ-ын албан хаагчид нутгийн иргэдтэй хамтран тороор барьж, тээвэрлэн Их нартын БНГ-ын хар сүүлт, зээр нутагладаг хэсэгт хүргэн амжилттай суллаж тавилаа.
Энэ ажлын гүйцэтгэснээр нэн ховор амьтан бохир уснаас хордох, гэрийн нохойд бариулах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлсэн болно.