Киргизийн Бишкек хотод үргэлжилж буй, Ази, Номхон далайн орнуудын дифийн анхдугаар наадамд Монголоос бөхийн төрөлд дөрвөн тамирчин өрсөлдөж байна. Тэд Өвөрхангай аймгийн Биеийн тамир, спорт хорооны дасгалжуулагч Э.Баттүшигийн удирдлагад уг тэмцээнд оролцож байгаа юм. Тэднээс тэмцээний салхи хагалж, 72 кг-ын жинд хүч үзсэн Н.Бат-Эрдэнэ хүрэл медаль хүртэв. Түүнээс гадна энэ төрөлд дифлимпийн аварга Н.Эрхэмбаяр 67 кг-д хүч сорино. Мөн ОУХМ Д.Даваа-Очир 77 кг-д, дифийн хүрэл медальт Ш.Батбаатар 82 кг-д барилдана. Диф нь сонсголын бэрхшээлтэй иргэдийн дунд болдог наадам юм.