АНУ-ын “Дэйтон” их сургуулийн сагсан бөмбөгийн багийн тамирчин Ш.Энхийн-Од Үндэсний оюутны спортын холбоо (NCAA)- ны “Atlantic 10” конференцийн I курсийн шинэ тоглогч оюутнуудаас “Бэлгэдлийн баг”-т нэрлэгджээ. Тус конференцэд 15 сургууль багтдаг бөгөөд энэ жил 59 оюутан шинэ тоглогч статустай тоглосон юм. Ш.Энхийн-Од шинэ тоглогчдоос шилдэг тавын эгнээнд багтав. 116 жилийн түүхтэй, эгнээндээ 1281 их сургууль, коллежийг нэгтгэдэг Үндэсний оюутны спортын холбооны сагсан бөмбөгийн I дивизионд тэрбээр энэ улирлаас тоглон, монгол тамирчны анхны “мөр”-ийг гаргаж шинэ түүх бичиж буй билээ.