Эрүүгийн хэрэгт, тэр дундаа авлигын гэмт үйлдэлд холбогдон шалгуулж байхдаа оргож, олон улс дамжин зугтсан хүмүүсийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эх оронд нь авчрах ажиллагааг зохион байгуулахаар болоод буй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн мягмар гаргийн Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагаа хэрэгжүүлж байгаа. Үүний нэг болох “Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улсруу оргон зайлсан этгээдүүдийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын дагуу хууль хяналтын байгууллагыг энэ чиглэлийн ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Үүний хүрээнд УЕПГ, ТЕГ, АТГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлээд байгаа. Албан бичгийн хариуд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн бий. Үүний долоо нь авлига, албан тушаалын хэрэгт шалгуулж байхдаа оргон зайлсан. Өнөөдөр хоёр хүн нэмэгдэнэ. Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар хэрэг бүртгэлийн шатанд буюу яллагдагчаар татахаас өмнө гадагшаа гарч явсан. Оргон зайлсан гэж хэлэх боломжгүй. АТГ-ын удирдлагатай өчигдөр уулзаж ярилцсан. Энэ хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа өнөөдөр НПГ-т хүргүүлнэ. Яллагдагчаар татах тогтоол баталсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулна гэдгээ хэлсэн. Ингээд нийт 92 хүнийг эрэн сурвалжилж, гадаад улсаас авчрахаар болж байна” гэсэн мэдээлэл өгсөн билээ.
Хилээр гарч зугтсан, эрэн сурвалжилж буй 92 хүний зарим нь ямар хэрэгт холбогдсон талаар уншигчдадаа мэдээлэл хүргэе.
Авлигын хэрэгт холбогдон шалгуулж байхдаа оргон зайлсан долоон хүнийг эхлээд танилцуулъя.
Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэгийн хувьд эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, усдад давуу байдал олгосон хоёр ч үйлдэлд яллагдагчаар татагдаад буй билээ. Шүүх түүний хилээр гарах эрхийг нь хориглочихоод байхад эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-д эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн хүсэлт гаргаж явчихаад АНУ руу зугтан, тухайн орноос “улс төрийн шалтгаанаар” хэмээн орогнол хүсэн, иргэн нь болчихоод буй. Зөвхөн АНУ гэлтгүй давхар иргэншил хүлээн зөвшөөрдөг Азийн өөр нэг улсын иргэн болсон тухай мэдээлэл ч бий. Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээг байгуулахдаа эрх мэдлээ урвуулсан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг авах Засгийн газрын эрхээсээ татгалзаж, “Монголын зэс корпорац” компанид давуу байдал олгосон гэх хоёр хэрэгт яллагдагчаар татаад байгаа билээ.
Мөн авлигын хэрэгт холбогдон, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх захирамж Ерөнхийлөгч гаргахтай зэрэгцээд гэр бүлийнхнийхээ хамтаар ОХУ-ын Хиагт хотоор дамжин зугтаж АНУ-д их хэмжээний ам.доллартой очсон нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Сандагдоржийн Төмөрбатыг “Шувуу” ажиллагаагаар авчрахаар болсныг мэдээлсэн.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Түнжингийн Бадамжунайг хэд хэдэн үндэслэлээр шалгахаар болоод буй. Гэвч тэрбээр хил давж зугтан өдгөө Филиппинд амьдарч байгаа өгөөд 2018 нд өмнөд хилийн Замын-Үүд бомтоор БНХАУ уу гарч, цаашаа гуравдагч оронд хүрснээс хойш эргэж ирээгүй юм. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан зэрэг хэд хэдэн үйлдэлд холбогдуулан шалгахаар болоод байгаа билээ.
Өдгөө олны анхаарлын төвд айгаа, АТГ, ТЕГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг томилон шалгаж буй “нүүрсний” гэх хэргийн нэг холбогдогч, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар Норовсамбуугийн Удаанжаргал хил давж зугтсан “цагаан захтнууд”-ын хамгийн үүлийн үеийн төлөөлөл. Албан томилолтоор БНСУ-ыг зориод “нүүрсний” гэх хэргийг шалгаж эхэлмэгц Америк уу зугтсан ч гэлээ шүүх, прокуророос түүний эзгүйд яллагдагчаар татах тогтоол батлаад байна.
“Хөгжлийн банкны” гэх хэргээс зарим хүний үйлдлийг тусгаарлан шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд хэргийг нь хүргүүлээгүй хүмүүсийн дотор Батаагийн Гантүлхүүр гэх хүний нэр багтжээ. “Шинэ Яармаг” төсөл хэрэгжүүлэхийн тулд тус банкнаас дөрвөн тэрбум төгрөгийн зээл авсан сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Пи Си Вай” гэх компанийн эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирлаар тэрбээр ажилладаг нэгэн. Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгч нарыг хууль ахиулах байгууллагад шалгаж эхлэхтэй зэрэгцээд хил давж, өдгөө ХБНГУ-д айгаа тухай мэдээлэл байдаг.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж байхдаа оргон зайлсан Туяагийн Даниел гэх хүн эрэн урвалжилж буй 92 хүний дунд агтжээ. Тэрбээр Худалдаа, хөгжлийн банкны салбарын захирал Э.Мөнхбаатарт хахууль өгсөн хэрэгт холбогдсон юм. “Кевико” компанид эрх бүхий албан тушаал хашиж байсан, “Майди поон” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Даниел нь уг банкнаас 1.5 тэрбум төгрөгийн зээл авахаар болсон бөгөөд эл их хэмжээний мөнгийг авахын тулд банкны албан тушаалтанд 45 ая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогдсон нэгэн. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.5-д заасны дагуу яллагдагчаар тооцсон аж. Тэрбээр Швед рүү оргон зайлсан гэх мэдээлэл хууль сахиулагчдын дунд бий.
Манай хууль хяналтын байгууллага нэг үеэ бодвол АНУ болон Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээгүй ч аль нэг орноос эрэн сурвалжилж буй хүмүүсийг шилжүүлэн авах чиглэлээр хуульдаа өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42-44 дүгээр бүлэгт маш тодорхой зааж өгсөн нь том дэвшил болоод байгаа. Тиймдээ ч эрх зүйн энэ шинэчлэлийнхээ хүрээнд АНУ-тай харилцаж, Ч.Сайханбилэг, С.Төмөрбат зэрэг хүмүүсийг шилжүүлэн авах талаар хөөцөлдөж, тус улсын шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг хүлээж байгаа гэдэг. 2017 оноос өмнө яллагдагч, шүүгдэгчийг заавал байлцуулж хэрэг хянан шийдвэрлэдэг нь Интерполоор эрэн урвалжилж буй хүнийг шилжүүлэн авахад саад учруулж байв. Харин хуулийн дээр дурдсан бүлэгт эх орондоо гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа гадаад улсад гарсан Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах тухай хүсэлтийг хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан журмын дагуу гадаад улсын эрх үхий байгууллагад тавихдаа тухайн хүний үйлдсэн хэргийн товч агуулга, хэрэглэх хуулийн заалт, шийтгүүлсэн бол шүүхээс оноосон ял, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол гаргасан он, сар, өдөр зэргийг сайтар тусган хүсэлт гаргах боломж бүрдсэн учраас ийнхүү шилжүүлэх авахаар “Шувуу” ажиллагааны хүрээнд тодорхой арга хэмжээ аваад буй аж.
Авлигын хэрэгт холбогдон эрэн сурвалжилж буй долоо дахь хүн нь Дорноговь аймгийн Замын-Үүд ум дахь Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа А.Үржинбадам. 20-иод жилийн өмнө УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэж байхад эрх мэдлээ ашиглан Налайх дүүрэгт газар авч өгнө хэмээн бусдыг залилсан гэх хэрэгт холбогдсон, тухайн үедээ 60 орчим настай байсан түүнийг олон жилийн дараа ч эрэн урвалжилсаар байгаа аж.
“Шувуу” ажиллагаагаар Монголд авчран, хууль сахиулах байгууллагуудад шалгахаар зарласан хүмүүсийн дунд гадаадын цөөнгүй иргэний нэр дурдагджээ. Магадгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар бэлтгэсэн материалтай дутуу танилцсанаас болсон уу, манай улсад олон жилийн өмнө гэмт хэрэгт холбогдчихоод хил даваад явсан харийнхны нэрийг ч зарлав. Мэдээж гадаадын улс, орнууд иргэнийхээ эрхийг хамгаалж, гэмт хэрэг өдүүлсэн нд нь хүлээлгэн өгөхгүй нь лавтай.
Тухайлбал, Монголд авчрахаар зарласан хүмүүсийн дунд Казахстан улсын иргэн Марат Мажиновын нэр багтжээ. “Жи тайм” гэх сүлжээний залилангийн гэмт хэргийг зохион байгуулж, манай 11 398 иргэнийг элсүүлж, 25.8 тэрбум гаруй төгрөг залилсан хэргийн яллагдагч, уг сүлжээнд элссэн зарим хүний оролцоотойгоор хил давж зугтсан тэрбээр Казахстандаа очоогүй гэдгийг ар гэрийнхэн нь мэдэгдсэн байдаг. Өдгөө хаана байгаа нь тодорхойгүй түүний залилж авсан хөрөнгийг манай хууль сахиулагчид битүүмжлэн, хохирогчдод хувь тэнцүүлэн олгохоор болсон билээ.
Хууль сахиулах байгууллагынхнаар шалгуулахын тулд авчрахаар зарласан нэрс дунд АНУ-ын иргэн Жорж Чайлмерсийг дурдсан. УИХ-ын гишүүн, Монголбанкны ерөнхийлөгч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан О.Чулуунбат агсны холбогдсон хэргийн яллагдагч түүнийг оргуулахад гадаад, дотоодын цөөнгүй хүн оролцсон гэдэг. Ж.Чайлмерсийн гэм буруутай, эсэхийг тухайн үеийн Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэхээр болоод байтал эх орноосоо өөр нэрээр гадаад паспорт аваад нисэх буудлын гарах хэсэгт явж байгаа бичлэг нь манай хууль сахиулах байгууллагад байдаг юм. Засгийн газраас хэрэгжүүлсэн “40 000 орон ууц” хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат 2006 ны гуравдугаар сарын 9-нд Жорж Чайлмерстэй 200 сая ам.долларын аккредитив нээх гэрээ байгуулсан бөгөөд америк эр 20 гаруй ая долларын хөрөнгө олгосон ч нэг ч орон сууц бариагүй билээ. Прокурорын байгууллагаас Ж.Чайлмерсийн хэргийг О.Чулуунбатынхаас тусгаарлан хэлэлцүүлэх шийдвэр гарган хэлэлцэх гэж байхад нь зугтсан түүхтэй.
Тээвэр, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ОХУ-ын иргэн А.Е.Новожиловын нэр жагсаалтад оржээ. Кипр зэрэг орноос улаан лооль нэрээр тус банкаар дамжуулан мөнгө угаасан, хуурамч бичиг баримт ашиглаж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийнх нь хөрөнгийг луйвардсан байж болзошгүй хэрэгт холбогдон шалгуулж байхад нь тус банкны хувьцааг авахын тулд гадаадын иргэнтэй яриа хэлэлцээ хийж асан Монголын аж ахуйн нэгжийнхний оролцоо, туслалцаатайгаар А.Е.Новожилов хил давж зугтсан гэдэг. Ингэхдээ Дорнод аймгийн Чулуунхороот ум дахь Эрээнцавын хилийн боомтын цахилгаан тасарч, мэдээлэл, холбоогүй болсон үеийг нь далимдуулж, хилээр гарахыг хориглосон түүнийг оргуулсан тухай танилцуулга 2011 ны хоёрдугаар сард ХХЕГ-ын удирдлагад өгч байсан юм билээ.
Эдгээрээс гадна Ви Шулон, Хү Лэйшун, Ши Хамин, Цоо Пэйпэй, Пин Зинхай, Нико Клаус, Зипэйн зэрэг нэр бий. Гадаадын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулсан тохиолдолд улсын хилээр нэвтрэх эрхийг нь шүүхээс хязгаарладаг. Өмнө нь мөрдөж байсан хуульд прокурор, мөрдөгч эрх хэмжээнийхээ хүрээнд хилийн хориг тавьдаг байв. Гэтэл хилээр гарахыг нь хязгаарлачихаад байхад хэн нэгний нөлөөгөөр гадаадын цөөнгүй яллагдагч оргон зайлжээ. Тэдний цөөнгүй нь мэдээж манай нөлөө бүхий албан тушаалтнуудын оролцоотойгоор оргосон байх магадлал өндөр. Тиймээс Монголд өгөхгүй яллагдагч нарыг авчирна гэж зарлаж байхынхаа оронд тэднийг оргуулахад оролцсон нөлөө бүхий албан тушаалтнууд, тэдний гар хөл бологчдыг илрүүлэн хариуцлага тооцдог байвал зүгээр сэн.
“Шувуу” ажиллагааны хүрээнд хүний амь бүрэлгэсэн хэргийн яллагдагчаар татагдсан нэг бус хүнийг авчирна гэж зарлав. Тодруулбал, Ц.Учрал гэх хүнийг тодотгосон байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд 92 хүн нэр хэмээн зарласан хэдий ч цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд эрэн урвалжилж буй бараг л бүх хүний жагсаалтыг хэвлэлүүдэд нийтэлж байна. Тэдний дотор 2003 нд Төв аймгийн Мөнгөнморьт сумд хүний амь бүрэлгэж, өдгөө хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах гэж буй, “Шовгорын Ганаа” хочтой, 1971 нд төрсөн Цэрэндоржийн Гансүхийн нэр ч багтжээ. Хүний амь бүрэлгэчихээд Хан Хэнтийн хөвч үү зугтсан түүнийг олон жил эрэн сурвалжилж буй ч өнөөг хүртэл барьж чадаагүй юм.
Хүний амь хөнөөсөн яллагдагч нараас гадна монгол залуусыг мансууруулах бодист донтоход хар тамхиар хангаж буй залууг ч дээрх ажиллагааны хүрээнд авчрахаар бэлтгэж байна. Эдүгээ Испани улсад амьдарч уй, тэндхийн иргэн болохоор хүсэлтээ өгсөн Зоригтын Ануужин гэх залуу Монгол Улс руу мансууруулах бодис илгээж байсан хэрэгт холбогдсон юм. Түүний эхнэр Ц.Одцацралыг Интерполын шугамаар Испаниас баривчлан манай улсад хүлээлгэн өгсөн өгөөд шүүх хоёр жил хорих ял шийтгэсэн билээ. Цагдаагийн айгууллагаас эрэн сурвалжилж буй 150-иад хүний олонх нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн хэргийн холбогдогчид байгаа.
“Шувуу” ажиллагааны хүрээнд эх оронд нь авчрахаар зарласан хүмүүсийн дунд улс төрд нөлөө бүхий хүмүүсийн хамааралтай, өмнө нь Интерполоор эрэн урвалжилж байсан иргэдийн нэр байсангүй. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын төрсөн дүү Намбарын Энхтуяа, туслах Буяагийн Хуягийн нэр дурдагдсангүй. Бас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүрээллийн хүн болох “Монголын төмөр зам” компанийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, “Либерти артнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат нарыг авчирч шалгах талаар хэн ч, юу ч хэлсэнгүй. Уг нь л “нүүрсний”, “төмөр замын” гэх хэрэгт П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нараас тайлбар мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай аймаар. Мөн Н.Энхтуяа, Б.Хуяг нараас ч “Өргөө” зочид буудал, урхны телевизтэй холбоотойгоор шалгаж мэдүүлэг авах зүйл байдаг.
Тэднээс гадна авлигын хэрэгт холбогдчихоод хил давж алга болсон, өдгөө Австралид амьдарч байгаа гэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Энэбишийг ч дурдсангүй. “Нүүрсний” гэх хэрэг шалгаж байгаа энэ үед тус компанид 1.6 тэрбум гаруй төгрөгөөр самосваль, таван тэрбум гаруй төгрөгөөр дугуй худалдан авах тендер зарлаж, эрх мэдлээ урвуулан бусдад давуу байдал олгосон үйлдэлд холбогдсон түүнээс тайлбар мэдүүлэг авах ёстой л баймаар.
АЛБАН ТУШААЛЫН БОЛОН БУСАД ХЭРЭГТ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БУЙ ХҮМҮҮСИЙН НЭРИЙН ЖАГСААЛТ
1. Чимэдийн Сайханбилэг
2. Түнжингийн Бадамжунай
3. Норовсамбуугийн Удаанжаргал
4. А.Үржинбадам
5. Сандагдоржийн Төмөрбат
6. Пандийгийн Болортуяа
7. Төмөрсүхийн Отгонбаатар
8. Батсуурийн Мөнхзул
9. Туяагийн Даниэль
10. Цэдэнбалын Учрал
11. Бундарцагийн Алтанцэцэг
12. Александр Евгеневич Нов ажилов
13. Лувс анноровын Алтантулга
14. Ванчигдоржийн Түмэнжаргал
15. Өлзийсайханы Хонгорзул
16. Жамъянгаравын Отгонбаатар
17. Ганзор игийн Мягмаржав
18. Даваадоржийн Буянцэцэг
19. Салилханы Абжат
20. Буянзаяагийн Билгүүн
21. Шалайн Жандос
22. Батдамдингийн Баттулга
23. Нанзаддор жийн Билэгбаатар
24. Магсарын Чимэддорж
25. Батмөнхийн Учрал
26. Мөнхтуяагийн Жавхлан
27. Авирмэдийн Ганзориг
28. Цэдэндоржийн Цэрэнчимэд
29. Нямдаваагийн Сувд-Эрдэнэ
30. Цогбаярын Амархүү
31. Дулмаагийн Лүндээдорж
32. Цэвэлмаагийн Алтанцэцэг
33. Буяндэлгэрийн Нямдаржаа
34. Дэнзэнгийн Нандинцэцэг
35. Дамдинсүрэнгийн Төгс-Эрдэнэ
36. Кэйвин Майклын Болор -Эрдэнэ
37. Кабакены Наурызбек
38. Баатарчулууны Хосб аатар
39. Дашаагийн Батхишиг
40. Төгсмандахын Жанцанноров
41. Бадамдор жийн Нэмэхбаатар
42. Цэвэлравжаагийн Түвшинтөгс
43. Дашнямын Ган-Эрдэнэ
44. Базарсадын Баттулга
45. Дамдинрагчаагийн Мэндсайхан
46. Дамбадаржаагийн Нямдорж
47. Мөнхнасангийн Нямсүрэн
48. Ганхүүгийн Оргил
49. Цэрэннамжилын Өнөрбаяр
50. Энхээгийн Насанжаргал
51. Мягмарчулууны Төрболд
52. Дашжамцын Жаргал
53. Аюушжавын Амартайван
54. Энхбаярын Дамдинсүрэн
55. Зууннастын Мөнхзул
56. Зоригтын Ануужин
57. Ёндонжамцын Баттөгс
58. Лхабадрахын Түмэн-Өлзий
59. Мажиновын Марат
60. Гүндэгмаагийн Билгүүн
61. Абделийн Бахатбек
62. Шагдарын Золбоо
63. Цэдэнжавын Цогтбаяр
64. Цэрэндоржийн Гансүх
65. Отгонбаатарын Мөнхбат
66. Отгонбатын Одбаяр
67. Дор жийн Батмагнай
68. Эрдэнэбилэгийн Манлайхүү
69. Эрдэнэмөнхийн Баяржаргал
70. Дашдэлэгийн Буянтогтох
71. Нямсүрэнгийн Нямдорж
72. Баянжаргалын Энхмаа
73. Билэгтийн Тамир
74. Гантулгын Эрдэнэсувд
75. Цогт-Очирын Мөнх-Эрдэнэ
76. Ганбаатарын Ган-Очир
77. Зор игтын Мөнх-Эрдэнэ
78. Цэрэнсодномын Ууганбаяр
79. Түвшинтөгсийн Энхзаяа
80. Загдсүрэнгийн Цолмон
81. Шинэ Тайк
82. Санайхын Ардакерей
83. Нямаагийн Батсоёл
84. Ганбо лдын Батзаяа
85. Гончигсумын Шижиртунгалаг
86. Зипэйн
87. Адъяахүүгийн Содхүү
88. Баадайн Лувс андагва
89. Баасангийн Ганчимэг
90. Нико Клаус
100. Пин Зинхай
101. Чайлмерс Жорж
102. Батолойн Дабай
103. Ясин Оркейн
104. Серзэйн Заманбек
105. Батсүрэнгийн Лхамсүрэн
106. Содномдаржаагийн Нямдорж
107. Даваагийн Лувс анжамц
108. Даваадоржийн Пүрэвдорж
109. Даваасүрэнгийн Базарр агчаа
110. Энхсайханы Цолмонбаяр
111. Энхтөрийн Энхбумба
112. Эрдэнэбаатарын Алтангэрэл
113. Бэгзсүрэнгийн Жавзансүрэн
114. Боролзойн Оюунтуяа
115. Чинзоригийн Гантулга
116. Даланбуугийн Төгөлдөр
117. Дамдинбазарын Ганхөлөг
118. Бат-Оршихын Зоригтбаатар
119. Баттулгын Энхбат
120. Баяраагийн Отгонбаяр
121. Базаррагчаагийн Норжмаа
122. Цэдэнгийн Одхүү
123. Цэндбаатарын Мөнхбат
124. Нямсүрэнгийн Нямдорж
125. Оролзодын Чиндагина
126. Отгонбаярын Өнөрболд
127. Оюунбилэгийн Тэгшжаргал
128. Батбаатарын Баатархүү
129. Батчулууны Заяат
130. Баасангийн Нямсүрэн
131. Цоо Пэйпэй
132. Сэрдамбын Мөнхбаатар
133. Дашдэндэвийн Энхтүвшин
134. Бор хээртын Алтан-Эрдэнэ
135. Батаа Гантүлхүүр
136. Баттөмөрийн Ганбаатар
137. Амгаланбаатарын Билгүүн
138. Ви Шулон
139. Хү Лэйшун
140. Жамъянгийн Ганбаатар
141. Тугчингийн Болормаа
142. Алтанхуягийн Анужин
143. Пүрэвсүрэнгийн Отгонбаатар
144. Ши Хамин
145. Цагаанхүүгийн Мөнх-Оргил
146. Тэгшбаярын Ариунболд
147. Махбариадын Баярмагнай
148. Бат-Эрдэнийн Батболд
149. Ганболдын Тайванбаяр
150. Нармандахын Төвшинтөр
151. Нямжавын Өлзийсайхан