Компьютер томографи /СТ/ оношилгооны 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. ЭМДҮЗ-ийн 2022 оны нэгдүгээр тогтоолоор компьютер томографи /СТ/ оношилгоог 120 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлөх аж. Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцах талаар ЭМЯ-аас мэдээллээ.
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт Эрүүл мэндийн байгууллагуудыг https://emd.gov.mn/pages/5 линкээр орж, харна уу.