Дэлхий дээр агаарын бохирдлоос болж жилд 7 сая хүн зуурдаар нас бардаг аж. Эдгээр нас баралтын дийлэнх хувь нь эдийн засаг, аж үйлдвэр, хот суурин газрын хурдацтай өсөж буй бүс нутагт үүсэж байгааг ДЭМБ-аас тодорхойлжээ.
Монгол Улсад НҮБ-ийн гишүүн 51 орны 200 гаруй төлөөлөгчид цуглаж, дэлхийн агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж байна. Мөн тус уулзалтад улс орнуудын төлөөлөгчид туршлагаа хуваалцаж, дэвшилтэд технологийн шийдвэр, судалгааны дүнг танилцуулж буйгаараа онцлог юм.
"Цэвэр агаар" дээд түвшний уулзалт үндсэн 5 хэлэлцүүлгээс бүрдэх ба Олон улсын 12 байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллийн аж, ахуй нэгжүүд сэргээгдэх эрчим хүч ашигласан, байгальд ээлтэй шилдэг технологи, шийдлийг танилцуулах үзэсгэлэн, үйл ажиллагааны танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа.
Хэлэлцүүлэг:
- Агаарын чанарын менежментийг сайжруулах нь,
- Агаарын чанарын мониторинг,
- Сайн туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх,
- Агаарын чанарын мэдээлэл, стандартын хамтын ажиллагаа,
- Ази, Номхон далайн бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх түншлэл сэдвийн хүрээнд болсон аж.
"Цэвэр агаар" дээд түвшний чуулга уулзалтын үр дүнд агаарын бохирдлын асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар олон талт хамтын ажиллагааны цар хүрээ улам өргөжин тэлж, бүс нутгийн хэмжээнд мэдээлэл цуглуулах, шилдэг туршлага солилцох боломж нөхцөл бүрдэхийн зэрэгцээ агаарын чанарын менежментийг сайжруулах, санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлох, нээлттэй бүс нутгийн платформыг бүс нутгийн гишүүн орнуудын дунд бий болгох, хил дамнасан агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн техникийн хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлсон зэрэг агаарын бохирдлын эсрэг бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бололцоог нэмэгдүүлнэ хэмээн албаныхан үзэж байна. Мөн бүс нутгийн агаарын бохирдлын хяналт мониторингын нэгдсэн ситемтэй болох, хариу арга хэмжээний тогтвортой үйл ажиллагааны механизмтай болж буй аж.