АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн Дээд шүүхийн шийдвэртэй холбогдуулан тус шүүхийн нэр бүхий 12 шүүгчийг шалгуулахаар АТГ-т хандаж буй талаар өчигдөр Д.Эрдэнэсувд тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ. Тэд шалгуулах өргөдөлдөө дурдсан шүүгч нарын нэрийг хэвлэлийнхэнд хэлээгүй бөгөөд олон нийтийн сүлжээ, зарим мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллийн мөрөөр АТГ-т хандаж байгаа аж. Тодруулбал, тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэн шалгуулж буй гэв.