Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан энэ талаар
"Монгол Улсын Ерөнхий сайд хоёрдугаар сарын 12-17-ны өдрүүдэд БНСУ-ын Ерөнхий сайдын урилгаар албан ёсны айлчлалыг амжилттай хийж дуусгалаа. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаан БНСУ, Монгол Улсын хооронд хэлэлцэгдэж, яриа хэлэлцээрийн түвшинд явж байсан 11 төрлийн ажил албан ёсоор албажсан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 20 жилийн хугацаан яригдсан бүх зүйл албан ажил болсон үр дүнтэй айлчлал байсан. Энэ хүрээнд хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийг эхлүүлэх шийдэлд хүрсэн. БНСУ, Монгол Улсын хооронд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь Монголоос БНСУ-д ажиллаж, хөдөлмөр эрхэлж байгаа ард иргэд болон хөрөнгө оруулалт хийсэн бизнесийн байгууллагын эрх ашгийг хамгаалах чиглэлд Солонгосын талд тавигдаж байна. Солонгосын талаас Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа хөдөлмөр эрхэлж байгаа ард иргэдийг эрх ашгийг хамгаалах чиглэлд энэхүү гэрээгээр хамтран ажиллана. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ерөнхийлөгчид бараалхахдаа "Монгол улсын иргэдийг Солонгос руу визгүй зорчуулах" саналыг тавьсан. Үүнийг Солонгосын тал таатай хүлээн авч, нөхцөл байдлыг судлах ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэг удахгүй Монголд ирж, судалгаа хийнэ" гэв.