Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан Бүрэгтэй уулд газрын ховор элементийн хайгуулын өрөмдлөг хийж байсан “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн үйл ажиллагааг орон нутгийн удирдлагын шийдвэрээр тодорхойгүй хугацаагаар зогсоогоод буй. Тэгвэл төсөл хэрэгжүүлэгч компани Ховд аймгийн Засаг даргыг аж ахуйн нэгжийн эрх, хуульёсны ашиг сонирхолд халдсан, хуульбус шийдвэр гаргасан гэдэг үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Э.Болормаа “Халзан Бүрэгтэй” төслийг иргэдийн дэмжлэг, зөвшөөрөлгүй үргэлжлүүлэхгүй гэсэн байр сууриа цаашид ч баримтална. Намайг Засаг даргаар томилогдсон үеэсээ энэ төслийг дэмжин хэрэгжүүлсэн гэсэн гүтгэлгийг нэр бүхий хүмүүс тараасаар ирсэн. Халзан Бүрэгтэйд 2001, 2004, 2017 онд хийсэн хайгуул, судалгааг үндэслэн эрх бүхий байгууллага тухайн үеийн аймаг, сумын Засаг даргын саналаар тус компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Орон нутгийн иргэдээс ирүүлсэн санал, гомдлын дагуу ҮАБЗ-өөс томилсон ажлын хэсгийнхний хамт өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд төслийн талбайтай танилцаж, арваннэгдүгээр сарын 14-нд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон” гэж мэдэгдэв. Төсөлтэй холбоотой асуудлыг улс төрийн зорилгоор ашиглах явдал ч гарч байгааг тэрбээр онцоллоо. Харин “Монголиан нэшнл рийр ийрт корп” компани Засаг дарга Э.Болормааг төслийн талбайд ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг олон нийтэд танилцуулахдаа зарим хэсгийг орхигдуулсан, тус ордод хийж байгаа нарийвчилсан хайгуулыг үргэлжлүүлж, нийт нөөцийг тогтоох ньзүйтэй гэсэн мэргэжилтнүүдийн саналыг үл хэрэгссэн хэмээн олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Тэрчлэн Мянгад сумд нээлттэй өдөрлөг зохион байгуулж, иргэдэд төслийн талаар мэдээлэл өгч ажилласнаа дурдсан байв.