Ойрын өдрүүдэд Монгол орны нийт нутгаар цаг агаар тогтуун, дулаан байсан бол энэ долоо дунд үеэс эхлэн зарим бүсэд цас орж, хүйтний эрч чангарахыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Өнгөрсөн бямба гарагт зүүн болон төвийн аймгуудын зарим нутагт энэ сарын хамгийн дулаан өдрүүд тохиож, агаарын температурын үнэмлэхүй их утга эвдэгдсэн бол шөнө нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумд зургаан мм хур тунадас орж, цасны зузаан 22 см-ээр нэмэгджээ. Үргэлжлүүлээд өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр цас орж, говь, тал хээрийн бүсэд салхи, шуургатай байх нь. Гуравдугаар сарын 4-нд Алтайн салбар уулсын нутгаар их хэмжээний хур тунадас орж, салхины хурд секундэд 14-16 метрт хүрэх төлөвтэй гэнэ. Агаарын дундаж температур энэ долоо хоногт Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр өдөртөө 14-19, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11, говийн аймгуудад 7-12, бусад нутгаар 2-3 градус хүйтэн байх нь. Иймд орон нутагт зорчиж буй иргэд, малчид, тээвэрчдийг цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөлөө.
Бэлтгэсэн Н.Мишээл