Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр хоёрдугаар сарын дунд арав хоногийн байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна.
Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 21 см-ээс их, Увсын Давст, Хяргас, Ховдын Алтай, Үенч, Завханы Тэс, Төвийн Эрдэнэд 21-23 см, Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Тэс, Улаангом, Баруунтуруун, Малчин, Түргэн, Сагил, Ховдын Булган, Завханы Улиастай, Баянхайрхан, Отгон, Яруу, Цагаанхайрхан, Тосонцэнгэл, Нөмрөг, Баянтэс, Тэлмэн, Түдэвтэй, Баянхонгорын Эрдэнэцогт, Заг, Өвөрхангайн Бат-Өлзий, Хайрхандулаан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Хушаат, Төвийн Мөнгөнморьт, Улаанбаатарын Багануур, Хэнтийн Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Сүхбаатарын Асгат, Халзан, Дорнодын Халхгол (Сүмбэр), Булганд 11-20 см.
Харин Орхон, Дархан-Уулын нийт, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим, Увс, Говь-Алтай, Архангай, Баянхонгор, Булганы ганц нэг сумдын нутгаар 6-10 см, бусад нутагт 1-5 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-30 см зузаан цастай байна.
Эх сурвалж: ЦУОШГ