Цагдаагийн байгууллага улсын хэмжээнд 6000 орчим хяналтын камераар цахим эргүүл ажиллуулж байна. Ингэснээр эргүүлийн байршил тавигдаагүй бүсүүдэд камераар хяналт тавьж, явган эргүүлтэй мэдээллийг холбосноор тухайн цэгт цагдаагийн алба хаагч шуурхай очих боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн Сар шинийн баяр, амралтын эдгээр өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уулыг зорих иргэдийн тоо нэмэгддэг. Дунджаар сар шинийн өдрүүдэд Шилийн богд руу 5000 гаруй тээврийн хэрэгсэл 20000-30000 гаруй иргэд зорин очдог байна. Цагдаагийн байгууллагаас эдгээр өдрүүдэд цагийн менежментийн дагуу хяналтын постыг ажиллуулан жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.