БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого, төлөвлөлтийн газрын Байгалийн нөөцийн менежментийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Долгорсүрэнгийн Шижир-Эрдэнэ МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар АЛТАН ГАДАС ОДОН-оор шагнууллаа. Шагналыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ гардуулав.
Тэрээр мэргэжлийн хяналтын ерөнхий газрын БОГУУХА-ны Байгаль орчны хяналтын Улсын байцаагчаар ажлын гараа эхэлж, БОАЖЯ-нд 17 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд тус яамны ХБОБНУГ, ТЗУГ, БОҮАХ, УАӨБТГ-уудад ахлах мэргэжилтнээр ажиллаж, Байгаль орчны салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж, үр бүтээлтэй ажиллаж буйг ийнхүү үнэлэв.