Сар шинийн баярыг угтан Ховдод үйлдвэрлэв үзэсгэлэн худалдааг “Хувцас загвар, бэлэг дурсгал, гар урлаачдын өдөрлөг” нэртэйгээр зохион байгууллаа. "Эвийн хүч" худалдааны төвд зохион байгуулсан уг өдөрлөгт оёдлын үйлдвэрлэл, гутал, бүс, малгай, даалин, бэлэг дурсгал, эсгий урлал үйлдвэрлэдэг нийт 25 хувиараа хөдөлмөр эрхлэгчид 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон байна.
Тодорхой хэлбэл, Оёдолчдын холбооны тэргүүн Нансалмаа, Отгонбилэг, Отгонсүрэн, Дүүрэнбилэг, Урангоо, Жавзанханд, Буянхүү, Цэрэнбадам, Отгонбаяр, Баянхүү нар эсгий урлалаар, Баянжаргал, Эко гутал ХХК, Ховд арьсан гутал ХХК, Ариунаа нар нь гутлын үйлдвэрлэл, Зэвгээ нь даалин, даалингийн бэлдэц, хөөргөний уут, Отгонцэнгэл, Энхсоёл, Отгонсүх, Эрдэнэтуяа нар шагайн уут, цайны уут, өвдгөвч зэргээр, Дүүрэнбилэг давсан урлалаар, Отгонцэцэг, Уламбаяр нар хувцасны хэвлэлээр, Өлзийбадрах арьсан бүс бүтээлээрээ оролцож бараа бүтээгдэхүүнээр тус тус оролцлоо.
Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн урласан дээл, малгай, гутал, бүс, толгойн гоёл, эрэгтэй эмэгтэй монгол цамц, хантааз, хүү баривч дээл зэргийг загвар өмсөгчөөр өмсүүлж олон нийтэд танилцууллаа.