Монгол Улсын Ерөнхий сайдын албан айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон БНСУ-ын Засгийн газар хоорондын Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулсан билээ.Тэгвэл өчигдөр "GCF буюу Уур амьсгалын ногоон сан"-тай хийсэн уулзалтаар Удирдах зөвлөлийн хурлыг ирэх 10-р сард Монгол Улсад хийхээр төлөвлөн хурлын бэлтгэл ажлын төлөөлөгчид 3 сарын эхээр Монгол Улсад хүрэлцэн ирэхээр тогтлоо.
Өнөөдрийн уулзалтанд Уур амьсгалын ногоон сангийн Удирдах хорооны менежер Мухамед Халил болон Гадаад харилцааны асуудал эрхэлсэн захирал С.Оюун дарга нар оролцлоо.