“Эрдэнэт үйлдвэр” өнгөрсөн оны сүүлчээр Оюут орддоо хайгуулын зургаан тусгай зөвшөөрөл авчээ. Уг ордод 1989 онд ОХУ-ын хөрөнгө оруулалтаар урьдчилсан хайгуул хийж, хэтийн төлөв бүхий илэрц байгааг тогтоосон аж. Тэгвэл 2023 онд нийт 40 100, дээрх ордод 10 000 тууш метр өрөмдлөг хийж, ордын нарийвчилсан хайгуулыг эхлүүлэхээр болсноо мэдээллээ. Хэтийн төлөв бүхий илэрцтэй талбайд геологийн шат дараалсан ажил хийснээр ордын хэмжээнд хүргэх боломжтой юм байна. Түүнчлэн ил уурхайн ашиглалтын хайгуул, өрөмдлөгөөс гадна уурхайн гулсалт, нуралт, суултыг судлах, хамгаалах зэрэг геотехникийн өрөмдлөг энэ жил басхийх аж. Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн цагт 10 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай дамжлагаугсарч бэлэн болгожээ. Шахмал түлшнийхээ туршилтын дээжийг Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэх газрын лабораторит шинжлүүлэхээр өгч, хариуг нь хүлээж буйгэнэ.