УИХ дахь АН-ын бүлгийнхэн өчигдөр ээлжит бус хуралдаанаа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хийж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдлын талаарх судалгааны дүнтэй танилцжээ. Тус хуралд АН-ын дарга Л.Гантөмөр оролцсон бөгөөд хэд хэдэн ажлын хэсэг байгуулсан тухайгаа мэдээлэв. Хувийн хэвшлийг дэмжих, ядуурлаас гаргах эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээрх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, эдийн засгийн өсөлтийн бодлого боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Туваан, авлигыг бууруулах асуудлаарх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Ганибал, сонгуулийн болон улс төрийн намын эрх зүйн орчныг шинэчлэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хэсгийг хуульч Ч.Өнөрбаяр ахлах аж.
Тэрбээр дээрх судалгааны дүнг “сэтгэл сэртхийлгэм” хэмээн тодорхойлоод, “Иргэдийн 70 хувь нь ядуу байна. Өдрийн хоол ундандаа ч мөнгө нь хүрэлцэхгүй байгаа нь харагдлаа. Тэд шалтгаанааолон улсын байдал, дайн тулаан, цар тахалтай холбожтайлбарласангүй. Өөрөөр хэлбэл, төр, засгийн буруу бодлогын улмаас амьдрал нь уруудлаа, ядуурлаа гэжүзжээ” гээд АН-ын зүгээс хийх ажлаа таван зүйлээр тодорхойлсноо дурдсан юм. “Нэгдүгээрт, ядуурлыг яажбогино хугацаанд бууруулах вэ. Ажил хийжбайгаа хүмүүс нь ч залхчихаж. Тэдэнд учруулдаг дарамт хэт их байна. Хувийн хэвшлийнхний ажилд төрхэт хутгалддагийг хэллээ. Тухайлбал, бизнес эрхлэгчдийн 60 хувь нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд сэтгэл дундуур буйгаа илэрхийлэн, өөрчлөлт оруулж, шинэчлэхийг хүсжээ. Ер нь Татварын ерөнхий хуулийг иргэдийн 60 хувь нь дэмжихгүйгээ хэлжбайна. Тиймээс ажахуйн нэгжүүдээ татварын болон хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих ёстой. Цаашид нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг бууруулахгүйгээр хол явахгүй. Тухайлбал, 10 сая төгрөгөөс дээш орлоготой иргэнд ногдуулжбуй татварыг багасгах шаардлагатай. Тэгжбайждундаждавхарга бий болно. Хоёрдугаарт, маргаашийн Монголд хэн ч итгэхгүй байна. Тиймээс эдийн засгаа 2-3 дахин өсгөх хөтөлбөр санаачилна. Ингэхдээ иргэдээ орон сууцжуулах, төмөр замын бодлогыг эрчимжүүлэх бодлого хэрэгжүүлэх юм. Гуравдугаарт, авлигагүй орчин бүрдүүлэх бодлоготой болно. Авлигаас болжядуурч буйгаа иргэд хэлжбайна. Нэг авлигачийг барьжхориход нөгөөх нь хахууль авч л байдаг юмбайна. Авлигын энэ “аквариум”-ыг хагална. Тендерийн хуулийн дор авлигачид төрж, бойжижбуй. Ирэх сарын 1-нд багтаан Тендерийн хуулийг боловсронгуй болгох төслөө өргөн барихаар ажиллажбайна. Дөрөвдүгээрт, АН парламентын засаглалыг бэхжүүлэхийн төлөө ажиллана. Иргэдийн 90 хувь нь улс төрийн намд, 50-60 хувь нь Засгийн газар, УИХ-д итгэхгүй байна. Тиймээс эдгээрт холбогдох хууль, эрх зүйн орчныг нь шинэчлэх ёстой. АН-ынхан манлайлалтай байжулс төрийн орчныг цэвэрхэн, шилэн болгосноор монголчуудын төрдөө итгэх итгэл сайжрах юм. Тавдугаарт, АН ардчиллыг бэхжүүлэхийн төлөө ажиллана. Бид эвдэрдэггүй, задардаггүй, хуваагддаггүй намыг бий болгоно. Манай намхамтын удирдлагыг хэрэгжүүлснээр хэн нэгний сүүдэрт хоргодохгүй” гээд гишүүд, дэмжигчдээ намаа тойрч нэгдэхийг уриаллаа.
-АН-ыг хүчтэй сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхийг иргэд, олон нийт нэлээд хүлээлээ. Энэ чиглэлээр хэрхэн ажиллах вэ. Засгийн газарт хариуцлага тооцох уу?
-АН нээлттэй, зарчимтай, хариуцлагатай нам болно. Энэ нь ажил хэрэгч улс төрийн хүчин байхыг хэлж байгаа юм. Нэг, хоёрхон хүнийг албан тушаалаас нь мулталдаг, түүгээрээ бахархдаг хүчин болохгүй. Ядуурлыг бууруулж, арилгадаг намбайх нь хамгийн чухал. Энэ бүхнийг бид УИХ дахь намын бүлгийн гишүүнээрээ дамжуулан хийнэ. Ингэж эхлүүлсэн ажлыг маань эсэргүүцэж, унагаавал бид хариуцлагын талаар хөндөх болно. Ер нь улстөрчид, шийдвэр гаргагчдад шийдэл бий, эсэхийг л иргэд асууж байна. Итгэхгүй байгаагаа илэрхийлсэн нь олон. Бид бодлогоо тодорхойлохын тулд попрохгүй, бодитой ажиллана. Гаргасан бодлогоо ч хэрэгжүүлнэ. Энэ бодлогыг эрх баригчид жадлан эсэргүүцэж, хариуцлагын алдаа гаргавал тэднийг огцруулахын төлөө явна.
-Дээд шүүх АН-ын даргаар таныг бүртгэсэн учраас С.Эрдэнэд байгаа тамга хүчингүй болно гэсэн үгүү?
-Намын гишүүдийн хүсэн хүлээж буй зүйл бол хуваагдал гаргахгүй байх явдал. Тиймээс би С.Эрдэнэ, Х.Баттулга нартай уулзалт хийж байгаа. Бүртгэгдсэн нь өөртөө тамгаа авч, бүтцээ батална. Бид хэн нэгнийг тойргийн гадна үлдээхгүй.
Бэлтгэсэн Б.Уран