Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас Сүмбэр сумын 2,3 дугаар багийн айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж, иргэдэд заавар зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд нийт 213 өрхийн 661 иргэнд “Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гэр хороолол, амины орон сууцанд тавих галын аюулгүй байдлын шаардлага” сэдвээр мэдээлэл хийж, илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгах талаар зөвлөмж өгч ажиллалаа.