Дундговь аймгийн Онцгой байдлын газраас нийт сумдын гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор нийт сумдын гэр хорооллын айл өрхүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд гэр хорооллын айл өрхийн хяналт шалгалтыг Сайнцагаан, Хулд, Эрдэнэдалай сумдад Онцгой байдлын алба хаагчид зохион байгуулан ажиллаж байгаа бол бусад сумдад сумын Засаг даргын тамгын газрын аюулгүй байдал хариуцсан ажилтан зохион байгуулж заавар зөвлөмж өгчээ.