Улаанбаатар, БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлж буйгаа Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Зорчигчид корона вирусийн шинжилгээ өгч, сөрөг гэсэн магадалгаагаа үндэслэн тасалбараа захиалах юм байна. Мөн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн зорчихын зэрэгцээ хилээр нэвтрэхдээ шинжилгээний хариугаа заавалүзүүлэх ёстой гэнэ. Шинжилгээний бичиггүй тохиолдолд хил дээрээс буцаах учраас иргэд хариуцлагатай хандахыг дээрх төвөөс санууллаа. Тасалбараа eticket.transdep.mn цахим хуудсаар захиалж, эсвэл билетийн кассаас авч болох нь.