XII зуунд султан Санжарын үед “Хотуудын эх” хэмээн өргөмжлөгдсөн Мерв өдгөө Туркменистаны зүүн өмнөд хэсэгт 60 гаруй хавтгай км талбайг эзэлсэн туурь болон үлджээ. Сельжүк үндэстний нийслэл, арабуудын хэл соёлын төв байсан энэ хо тод МЭӨ хүмүүс суурьшсан хэмээн түүхчид үздэг. Зороастрийн ариун ном “Авеста”-д энэ хотыг Моуру гэж тэмдэглэсэн бол өөр эх сурвалжуудад Мар-гуш, Маргиана, Маргав, Мару гэхчилэн нэрийджээ.
ЯЗГУУРТНЫ ӨЛГИЙ ХОТЫН МӨХӨЛ
Дундад зууны үед, тэр тусмаа Дундад Азид саяар тоологдох хүн амтай хот олон байсангүй. Эртний Мерв хэмээх энэ хот таван өөр сууринг нэгтгэдэг байжээ. Эрк-Кала, Гяур-Кала, Шаим-Кала, Гяур-Кала, Султан-Кала нэртэй эл таван сууринд эрхэм дээдсүүд, борчууд, худалдаачид амьдран сууж байсныг түүхчид өгүүлдэг. МЭӨ 2000 онд бий болсон Мерв хотод олон зууны туршид түү- хэн үйл явдал өрнөж, оршин сууг чид өөрсдийн ул мөрөө үлдээжээ. Манай эрин эхэлснээс хойш Мерв Маргианы нийслэл болж, Энэтхэг, Хятадыг Дундад Ази, Европтой холбосон худалдаа, соёл, шинжлэх ухааны төв болсон аж. “1001 шөнийн үлгэр”-т Мервийг Арабын Халифатын төв байсан хэмээн дурдсан нь ч бий. Эртний Мервийн төв бол ЭркКала хэмээх суурин.
Өндөр хана хэрмээр тусгаарлагдсан энэ сууринд хаад ноёд, эрхтэн дархтан гээд язгууртнууд амьдардаг байв. Муграб голын ай савын үржил шимт газарт шунасан эзлэн түрэмгийлэгчдийн гарт орох бүрт Мервт нэгэн шинэ суурин шинээр нэмэгдэж байжээ. Эртний Селев-Кидийн хаан Антиох I Сотер энэ газрыг эзэлснийхээ дараа 250 км орчим үргэлжлэх хана босгож сууринг байгуулсан нь Гяур-Калагийн нэгэн хэсэг байсан гэлцдэг. Он жил өнгөрөхөд хана, цайз нь нурж, нэгэн цаг үеийг эзэлсэн эмч, гүн ухаанч, дуучдын өлгий байсан энэ таван суурин туурь болж хоцорчээ.
ШИНЭ МЕРВ
Чингис хааны хүү Тулуйн цэргүүд 1221 онд Мерв хотыг дайлаар мордож, газрын хөрснөөс арчив. “Хаадын сэтгэл зүрх” хэмээгддэг энэ хотын 1.3 сая оршин суугч энэ тулааны үеэр амиа алдаж, хот тэр чигтээ балгас болсон хэмээн түү хэнд тэмдэглэсэн байдаг. Хожмоо 1396 онд доголон Төмөрийн хүү Шахрух Хорезмийг захирах үедээ Мервийг сэргээн босгох ажлыг эхлүүлсэн байна. Ийнхүү 1407-1409 онд хотын өмнө зүгт шинэ Мервийг бий болгожээ. Харин бүр сүүлд буюу 1510 онд хотыг персүүд, дараа нь бухарууд эзэлж сүйтгэсэн гэдэг. Тэр л үеэс хойш шинэ, хуучин Мерв хэзээ нэгэн цагт хүмүүсийн сууц, барааны зах, мөргөлийн газар байсныг илтгэх туурь бүхий түүхийн дурсгал болж үлдсэн нь энэ.
Х.ОД