БОАЖ-ын сайд Д.Бат-Эрдэнэ "Улаанбаатар хотын 1.6 сая иргэн, 5 аймгийн хүн, мал, амьтан ундаалдаг Туул голын дээгүүр өвлийн улиралд замбараагүй байдлаар машин зам гарган давхилдаж байгаа явдлыг таслан зогсооно" гэж мэдээллээ. Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд гээд олон хүн Туул голын дээгүүр алхах, амрах байдлаар явган алхаж байхад зэрэгцэн машинтай давхилдаж байгаа нь аюултай нөхцөл байдлыг үүсгэж байна. Голын дээгүүр том масло асгах, хогоо замбараагүй хаях үзэгдлүүд элбэг байгаа тул шаардлагатай газруудад хаалт хийж Туул голын сав газрын захиргаа Tuul River Basin Authority албан хаагчид эргүүлд гарч хуулийн дагуу арга хэмжээ авч байгааг сануулья" гэж нийтэлжээ.