Усны газрын дарга Ш.Мягмар салбартаа 34 жил үр бүтээлтэй ажиллаж гавьяаны амралтаа авч буйд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хүндэтгэл үзүүллээ. Ш.Мягмарыг геологи, усны аж ахуйн салбар болон төрийн албанд ажилласан хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1987, 1991, 2008, 2011 онд байгууллагын хөдөлмөрийн аварга, 2003 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль, 2007 онд Байгаль орчны яамны “Хүндэт жуух бичиг”, 2009 онд “Тэргүүний геологич”, 2011 онд Байгаль орчны салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, 2014 онд Төрийн дээд “Алтангадас” одонгоор тус тус шагнасан байна.
Ш.Мягмар нь геологи, усны аж ахуйн салбарт ажиллахдаа жирийн маршрутын ажилчнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, дагалдан инженер, инженер, ахлах болон ерөнхий геологи, ангийн дарга, ерөнхий менежер, албаны дарга, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг төрийн хариуцлагатай албыг хашиж ирэхдээ хээрийн үйлдвэрлэлийн дадлага, туршлага хуримтлуулахаас гадна төрийн бодлого боловсруулах түвшинд бэлтгэгдсэн салбарын тэргүүний мэргэжилтнүүдийн нэг юм.