Охидын дунд зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй, томоохон олимпиад болох EGMO (European girls mathematical olympiad)-д манай улсын баг оролцохоор болжээ. Монголын математикийн олимпиадын хороо үүнд шаардлагатай зардлыг босгохоор “Охидын математик хөгжил” төрийн бус байгууллага байгуулан, III-XII дугаар ангийн сурагчдын дунд олимпиад зохион байгуулахаар болсон байна. Үүнээс олсон орлогыг математикч охидыг дэмжихэд 100 хувь зарцуулах гэнэ. Олимпиадыг ирэх сарын 4-5-нд III-IV, V-VI, VII-VIII, IX-X, XI-XII анги гэсэн таван ангилалд зохион байгуулах нь. Хураамж нь 10 мянган төгрөг аж. Европын охидын математикийн олимпиадыг 2012 оноос хойш зохион байгуулж буй бөгөөд энэ жилийнх нь ирэх гуравдугаар сарын 6-15-нд Бүгд Найрамдах Словени Улсад болох юм байна.
Бэлтгэсэн Н.Буян