Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төсөл хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Дорнод аймгийн Чойбалсан хотод Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв барьлаа. Уг барилгыг хүлээн авах улсын комиссыг 2023 оны нэгдүгээр сарын 25-нд ажиллав.
Комиссын бүрэлдэхүүнд захиалагч талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, хөрөнгө оруулагч талаас Азийн хөгжлийн банкны төслийн нэгж, зураг төсөл зохиогч “ЭМ ЭС ЭЛ” ХХК-ны төлөөлөл , гүйцэтгэгч талаас Д.Дэлгэрмаа захиралтай “Сүхжин" ХХК-ны төлөөлөл, ашиглагч талаас ХХҮГ болон аймгийн ЗДТГ, ГХБХБГ, техникийн болон мэргэжлийн хангагч байгууллагууд ажиллажээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагынхныг барилга хүлээж авах комиссын бүрэлдэхүүнд оруулж, барилгын гүйцэтгэлтэй танилцаж, хугацаатай үүрэг даалгаврын биелэлтээр дээрх төвийг хүлээн авахаар шийдвэрлэв.