Сүхбаатар аймгийн Дархан-Уул гэх газарт нутаглаж буй аргаль хонинд 22 боодол өвс, 500 га газарт 700 кг хужир тараан байршуулж, биотехникийн арга хэмжээ авав.
Нийгмийн хариуцлагын хүрээнд ховордсон биологийн төрөл зүйлийг хамгаалах, ан амьтдын өсөж үржих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, идэш тэжээлийн хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор биотехникийн арга хэмжээ авч ажилласан аймгийн Цайрт минерал ХХК-ны Байгаль орчин Хөдөлмөр аюулгүй ажиллагааны тасгийн С.Мягмар даргатай баг хамт олон болон Сүхбаатар сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Ганбулган нарт талархал илэрхийлье.
Тус аймгийн Сүхбаатар сумын Дархан хаан ууланд 2009, 2012, 2017 онуудад Аргаль хонь ирж нутагшиж өсөж үржсээр одоогийн байдлаар 19 бодгаль болж нэмэгдсэн байна.