Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар АН-аас мэдээлэл хийж, тус хуульд хориг тавихыг Ерөнхийлөгчөөс шаардахаа илэрхийлэв. Мөн Үндсэн хуулийн цэцэд хандах гэнэ. Цаашлаад Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайдыг огцрохыг шаардахаа мэдэгдэв. Энэ тухайд АН-ын дэд дарга Б.Ган-Очир “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлбэл эрх баригчид хүссэн үедээ бидний амыг цахим орчинд барих болно. Сайд Н.Учрал улс төрийн “эцэг” У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид зориулж энэ хуулийг батлуулсан, бүх троллыг нь дарах захиалга явсан. Улмаар ирэх хавар болох жагсаал, цуглааны үеэр цахим орчныг хаана. Сонгууль дөхөөд ирэхээр хүссэн хаягаа хаах боломж бүрдүүлж, хүний эрхийг уландаа гишгэлээ” гэв.
Бэлтгэсэн У.Наран