ХХААХҮЯ-наас малын зүй бус хорогдлын талаар өдөр бүр мэдээлж буй. Одоогийн байдлаар нийт нутгийн 70 гаруй хувь цастай, есөн аймгийн 15 суманд цагаан зудын, 13 аймгийн 38 суманд цагаан зудархуу байдалтай байна. Аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсний 43.2, тэжээлийн 40 хувийг зарцуулж, 14.2 мянган тонн өвс, 6 мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй байгаа гэнэ.
Он гарсаар 68521 толгой бод малын зүй бусын хорогдол гарсан байна. Тодруулбал, өмнөх долоо хоногоос 26 441 толгойгоор нэмэгджээ. Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.09 хувийг эзэлж буй. Хамгийн их хорогдолтой нь Увс /9 862/, Архангай /9 850/, Сүхбаатар /9718/, Баян-Өлгий /6 131/, Завхан /5 454/ аймаг байна.