Хүн элдэв өвчнөө илрүүлэх, эмчлүүлэхийн тулд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад ханддаг. Нэг хэсэг нь эрүүл саруул болоод баярлаж байхад амь, эд, эрхтнээрээ хохироод шүүх, цагдаадаа тулдаг нь ч бий. Өндөр төлбөртэй атлаа үйлчлүүлэгчдийнхээ санаанд хүртэл эмчилгээ, оношилгоо хийж чаддаггүй эмнэлгүүдийн талаар иргэд олон нийтийн сүлжээнд их бичдэг. Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг, өндөр төлбөртэйдтооцогдох“Гранд мед” зэрэг эмнэлэгт эмчлүүлэх гэж очоод хохирсон тохиолдол цөөнгүй гарч, заримыг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэж байна. Нэг бус үйлдлийг нь цагдаа, прокурорын байгууллагад мөрдөн шалгаж буй юм.
Тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэгэнэмнэлэгт жирэмсний хяналтад ороод гэрээгээр ажилладаг жижүүр эмчийнх нь буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон нэг ээж бий. Жижүүр эмч О эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2018 оны аравдугаар сарын 24-25-нд шилжих шөнө жирэмсэн эмэгтэйн ихэс ховхорсныг оношилж чадаагүйгээс эхийг өөрөөр нь төрүүлэх төрөлтийн буруу төлөвлөгөө гаргаснаастухайн ээж цус алдаж хүндрэн цаашид хүүхэд төрүүлэх боломжгүй болсон аж. Шүүхээс О-д таван сая төгрөгөөр торгох ял оноосон ч Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан ялаас чөлөөлсөн. Харин хохирогч эмэгтэйд учирсан хохирлыг эмнэлгээс гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.
ШҮҮХ ЭМНЭЛЭГТ ДҮРЭМ, ЖУРМЫН ДАГУУ ЦОГЦСЫГ ХҮРГЭЖ ӨГӨӨГҮЙ НЬ УЛ МӨРӨӨ БАЛЛАХ ОРОЛДЛОГО ГЭЛТЭЙ
Тэгвэл өндөр төлбөртэй, үйлчилгээ сайтай хэмээн бэлтэй хүмүүс хошуурдаг “Гранд мед” эмнэлэгт хүний амь, эрүүл мэндийг хохироосон үйлдэл нэг бус удаа гарсан ч хариуцлага алдсан эмч нараа ажлаас халсан болоод л үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна. 2022 оны арванхоёрдугаар сарын эхээр “Гранд мед” эмнэлэгт нэг тамирчин залуу цаг бусаар нас баржээ. Талийгаач хөл нь бадайрч өвдөх болсон учир тус эмнэлэгт хандтал эмч нь мэс засал хийлгэхийг санал болгосон гэнэ. Ингээд тэрбээр эхнэрийн хамт “Гранд мед”-д очиж гэргий нь хүлээлгийн танхимд гурван цаг гаруй хүлээсэн ч нөхөр нь аль хэдийн таалал төгссөн байж. Тухайн үед талийгаач залуугаас харшилдаг эм, тарилга бий, эсэхийг нь тодруулалгүй унтуулгын тариа хийснээс зүрх нь хаагдсан гэж ар гэрийнхэн нь үзэж буй юм билээ. Уг нь бол эрүүл мэндийн байгууллагад мөрддөг дүрэм, журамд “мэдээгүйжүүлэгтэй холбоотой харшил бий, эсэхийг сорил тавьж шалгах, харшилтай, эсэх талаар асуумжаар тодруулах” ёстой. Гэвч “Гранд мед” эмнэлгийн эмч нар үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэг залуу цаг бусаар хорвоог орхив. Талийгаач залуу нурууны дарагдсан судас чөлөөлөх мэсзасалхийлгэжч чадалгүй, “наркоз”-нд дөнгөж ормогцоо амиа алдчихаад байхад үүдэнд гурван цаг гаруй хүлээн суугаа эхнэрт нь ч мэдэгдээгүй гэнэ. Түүгээр ч зогсохгүй цогцсыг нь шүүх эмнэлэг рүү тус эмнэлгийнхэн хүргэсэн ч ШШҮХ-гийнхэн дүрэм журмынхаа дагуу авчраагүй хэмээн хүлээн аваагүй аж. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагад мэдэгдэж үзлэг, тэмдэглэл хийлгэж дууссаны дараа ШШҮХ-гийн цогцос хадгалах хэсэгт хүргүүлэх ёстой атал “Гранд мед”-ийнхэн өөрсдөө аваачсан талаар эх сурвалжууд өгүүлж байна.
ШШҮХ-гийнхэн талийгаачийн цогцсыг хүлээж авалгүй буцааснаар цагдаагийнхан үзлэг, шалгалт хийхэд эмч нь нүүрээ дарж буруу хараад суучихсан, эмнэлгийн бусад ажилтаннь хоорондоо ямар нэг зүйл ярилцаж байсан гэдэг. Магадгүй хууль сахиулах байгууллагынханд мэдэгдэлгүй цогцсыг ШШҮХ-д хүргэсэн нь ул мөрөө баллах гэсэн оролдлого байхыг ч үгүйсгэхгүй гэх хардлага байгаа юм. Юутай ч “Гранд мед” эмнэлэгт нурууны дарагдсан судас чөлөөлөх хагалгаанд орохоор очоод амиа алдсан тохиолдол нэг бус гарлаа. Эмчлүүлэхээр хандсан хүний эрүүл мэнд, амийг эмч, эрүүл мэндийн байгууллагынхан үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй хохироосон тухайн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцлах, түдгэлзүүлэх асуудлыг Эрүүл мэндийн яамныхан эргэн харах цаг болсон юм биш үү.
ХУГАЦААНЬ ДУУССАН, МОНГОЛ УЛСАД БҮРТГЭЛГҮЙ ЭМ ХЭРЭГЛЭЖ БАЙВ
Тус эмнэлэгт гарсан, дээрхтэй адилгэжболохуйцтохиолдлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэж, эмч Э-д хоёр жил тэнсэн харгалзах ял шийтгэсэн байгаа юм. Үүнийг дэлгэрүүлэн хүргэе. “Гранд мед” эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн их эмч Б.Э 2016 оны тавдугаар сарын 17-нд нурууны дарагдсан судас чөлөөлөх хагалгаанд орохоор очсон нэгэн хүнд мэдээгүйжүүлэх тарилга хийх үед зүрх нь гэнэт зогссон байна. Улмаар эмчлүүлэгч иргэн эмийн бодист харшилснаас хэт мэдрэгшлийн шоконд орж нас барсан аж. Тухайн үед “Гранд мед” эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн их эмч Б.Э эмчлүүлэгчийнхээ биед мэдээгүйжүүлэгтэй холбоотой харшил бий, эсэхийг сорил тавьж шалгаагүй, харшилтай, үгүйгньасууж лавлалгүй тариа хийснээс гадаадад амьдарч байгаад эх орондооамрахаар ирсэн 27 настай, хоёр хүүхдийн ээж бүсгүй цаг бусаар хорвоог орхисон гэнэ. Тус эм нэлгийнхэн дээрх эмчлүүлэгч эмэгтэйд “Хурдан эмчилгээ хийлгэхгүй бол суумгай болно. Нурууны судас дарагдсан байна, мэс ажилбар хийгдэнэ, 97 хувийн баталгаатай” хэмээн танилцуулж байж. Түүний ар гэрийнхэн талийгаачид хийсэн “Наркоз”-ных нь шилийг өгөөч” гэхэд “Гранд мед”-ийн эмч нар “Та нарт өгөх боломжгүй” хэмээсэн байх юм. Мөрдөн шалгах ажиллагааны үед эмч Б.Э “Би мэдээгүйжүүлэгтэй холбоотой хүндрэлийг өвчтөнд танилцуулж гарын үсэг зуруулсан. Тэр үед өвчтөн архаг хууч өвчингүй, харшилдаг эм тариа байхгүй, халдварт өвчнөөр өвчилж байгаагүй. Төрсний дараа цус алдаад мэдээгүйжүүлэг авсан байх, ямар нэгэн хүндрэл гараагүй гэж хариулсан. Өмнө нь антибиотикийн сорил тавьдаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эм тариа хэрэглэж байгаа учраас унтуулгын бодист сорил тавьдаггүй” хэмээн мэдүүлж байжээ.
Цагдаагийнхан тухайн эмнэлгээс эд мөрийн баримтаар хураан авсан эм, тарилга дунд хугацаа нь дууссан, чанарын баталгаа жилт гүй бүтээгдэхүүн ч цөөнгүй байж. Энэ талаар “Солонгос бичигтэй цэнхэр тагтай болон “Эфидрин”, “Цекраксон” гэх эм, тариа ныхугацаа нь дууссан. Хоёр төр лийн солонгос бичигтэй тариа нь чанарын ба талгаажилтгүй. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй гэсэн дүгнэлт мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээгээр тогтоогдсон байна” хэмээн шүүхийн хэлэлцүүлгийн тэмдэглэлд дурджээ. Тодруулбал, мэдээ гүйжүүлгийн үед хэрэглэсэн “Бекарон” гэх тарилгын эмийн бүртгэлийн хугацаа бичигдээгүй, эмнэл зүйн судалгаа хийгдсэн материал зэрэг нь байхгүй. “Алрокси” гэх эмийн бүртгэлийн гэрчилгээ байхгүй” хэмээн шинжээчид дүгнэсэн байх юм.
“Гранд мед” эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн их эмч Б.Э Монгол Улсын MNS 6206:2010-8.2-т заасан мэдээгүйжүүлгийн өмнөх үзлэгийн явцад тусгай шалгуураар үзэх стандартын 8.6-д заасан “Өвчтөнийг урьдчилан үзэж шаардлагатай шинжилгээг бүрдүүлнэ” гэснийг болон Мэс заслын өвчний үе дэх оношилгоо эмчилгээний үйлдлүүд MNS-4621:2008 стандартын II.2.2-т заасан ерөнхий бэлтгэл болон лабораторийн шинжилгээ зэргийг хийлгэх гэснийг мөрдөлгүй, зөрчсөнөөс өвчтөн эмийн бодист харшилж хэт мэдрэгшлийн шоконд орж нас барсан гэм буруутай гэж шүүх дүгнэн ял шийтгэжээ. Үүнээс үзэхэд “Гранд мед” эмнэлгийнхэн 2016 оны тавдугаар сард гарсан эл алдаанаасаа суралцаагүй, хуулиар хүлээсэн үүрэг, Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагад мөрдөж буй стандартуудыг үл хэрэгжүүлдгээс болж өнгөрсөн сард дахин нэг хүний амийг хохироосон бололтой.
Мэдээж тус эмнэлгийнхэн хариуцлага алдсан эмч нараа ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээгээ цуцалдаг биз. 2016 онд гарсан эл хэргийн хохиролд талийгаачийн ар гэрийнхэн хоёр хүүхдийнх нь 18 нас хүртэлх тэтгэлэг зэргийг оролцуулаад нэг тэрбум гаруй төгрөгийг“Гранд мед” эмнэлгээс нэхэмжилсэн юм билээ. Харин тус эмнэлгийнхэн оршуулгын зардалд 18.3 сая төгрөг гаргаж өгсөн бөгөөд бусад тэтгэлгийн асуудлыг шүүх хэлэлцэлгүй орхисон байна.
2022 оны арванхоёрдугаар сард “Гранд мед” эмнэлэгт хүн нас барсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хараахан дуусаагүй, шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байна.
Эл эмнэлэгт цөсний мэс засалд орсон хүний элгийг гэмтээсэн тохиолдол ч гарсан юм билээ. Энэ мэтээр удаа дараа хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тус эмнэлгийнүйл ажиллагааг эргэж харахыг Эрүүл мэндийн яам, шинэхэн сайд С.Чинзориг тэргүүтэй удирдлагын багийнхнаас хүсье. Эрүүл мэндийн байгууллагынхны голлож мөрддөг Эрүүл мэндийн тухай хуулийн 19.20.6 дахь хэсэгт “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын эрсдэл үүссэн гэж эрх бүхий байгууллагаас дүгнэсэн” бол тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгохоор хуульчилсан. Удаа дараа хүний амь, эрүүл мэндэд хохирол учруулчихаад буй дээрх тохиолдлууд ньэрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд эрсдэл үүссэн гэж дүгнэхэд хангалттай баримт болохгүй гэж үү. Түүгээр ч зогсохгүй Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2-1.3-т “Зөвшөөрөл эзэмшигч нийтийн эрх ашиг, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчин, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлсэн, их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэж байдаг. “Гранд мед” эмнэлгийн эмч нар нэг бус удаа алдаа гаргаж хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулсныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон хүчин төгөлдөр шийтгэх тогтоол байгааг ч ЭМЯ-ныхан харгалзан үзэх ёстой санагдана.