Хилийн цэргийн 0306 дугаар ангийн дугаар салбарын хариуцсан хэсэг "Оршуун гол"-ын эргийн дагуу энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын 4 иргэн хууль бусаар агнуурын амьтан агнасан зөрчил үйлдэж байх үед нь хилийн манаа нисгэгчгүй нисэх хэрэгсэл ашиглан илрүүлж, сэжигтнүүдийг саатуулжээ. Тус иргэдийг хуулийн дагуу Дорнод аймгийн Экологийн цагдаагийн албанд хүлээлгэн өгсөн талаар Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.