Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын үүсгэн байгуулсан “Гацуурт” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум дахь аж ахуйд үйлдвэрлэлийн осол гарч, ажилчиннь амиа алджээ. Тус сумын Тийрэг гэх газарт эл компанийн мал аж ахуй, газар тариалангийн нэг төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ сарын 11-ний 17.00 цагийн үед 24 настай Г гэдэг ажилчин нь үйлдвэрийнхээ будаа бутлах тоног төхөөрөмжид гараа гэмтээсэн байна. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр тухайн ажилчны хувцас нь төхөөрөмжид орооцолдож, эргэснээс гар нь тасарч, цус их алдсан аж. Түүнийг Цагааннуур сум дахь Эрүүл мэндийн төвд хүргэж, эмчилж эхэлсэн ч сэхэл авалгүй нас баржээ. Үйлдвэрлэлийн элослыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж буйгэнэ.