Ховд аймгийн Мянгат сумд энэ сарын 7-8-нд шилжих шөнө 53 настай иргэн Ц хоёр сартай ач охиноо малын тэжээлээр дарж, амийг нь хөнөөжээ. Тодруулбал, нярай нэг сар 20 хоногтой байсан бөгөөд ээж нь Говь-Алтай аймгийн АШУИС-ын V курсийн оюутан гэнэ. Иргэн Ц нь нярайг “Эцэггүй хүүхэд” хэмээн хүлээн зөвшөөрөөгүйн улмаас ээжийг нь шалгалтаа өгөхөөр сургуульдаа явах хооронд өлгийнөөс нь татаж гаргаад, малын тэжээлээр дарж, амийг нь хөнөөжээ. Түүнийг өчигдөр Ховд аймгийн цагдаагийн газраас баривчилж, өнөөдөр прокуророос шүүхэд цагдан хорих санал гаргасан талаар эх сурвалж мэдээллээ.