Японы мэргэжлийн сүмогийн дэвжээнд хүч сорьж, олон амжилтын эзэн болсон 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал тамирчны замналаа өндөрлүүлсэн. Түүний зодог тайлах ёслол Токио хотын сүмогийн “Рёгокү-Кокүгикан” ордонд энэ сарын 28-нд болно. Уг ёслолын тасалбарыг хэдийн худалдаанд гаргаадбуй. Үүнээс таван сая иений үнэтэй зургаан ширхэг “Diamond VIP NFT” тасалбар авсан зочид бусдаас давуу эрхтэй байхаж. Тэд их аваргын үсэнд хайч хүргэхээс гадна “Миягино” дэвжээг өвлөн авах ёслолд оролцон, хамт зоог барих гэнэ. Мөн 69 дэх их аваргын гарын 69 бэлэг хүрэлцэн ирэх зочдыг хүлээж байгаа юм. Хакүхо мэргэжлийн сүмод 14 жил дээд зиндаанд барилдахдаа 45 түрүүлж, 1187 удаа давжээ. Тэрбээр 2021 оны Нагоя башёд нэг ч уналгүй түрүүлж, 45 дахь түрүүгээ хүртсэн билээ.